Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд УИХ-ын чуулганы хуралдаан 09 цагаас 17 цаг хүртэл үргэлжилсэн.
Ард иргэддээ маск зүүхийг уриалж, үйл хөдлөлөөрөө харуулах ёстой эрхэм гишүүд маск гэдэг зүйлийг умартаад хуралдаж суугааг бид харлаа. Уг нь маск хэрэглээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно гэсэн УОК-ын шийдвэр энэ өдрүүдэд хэрэгжиж байгаа. Гэтэл коронавирусийн цар тахал УИХ-ын гишүүдэд огт хамааагүй, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийг вирус тойроод гарах юм шиг тэд авирлаж байна.
Өчигдөрхөн нялх хүүхэдтэй гэдгээ зарлаж эрхэм гишүүн Л.Болдыг маскаа зүүхийг шаардаж бичлэг хийгээд байсан О.Баасанхүү гишүүн өөрөө ч маскаа зүүгээгүй байгаа нь нэг л логикийн алдаатай мэт...
Ард түмэн нь амны хаалтаа тогтмол зүүж халдвараас урьдчилан сэргийлэхийн төлөө чадах чинээгээрээ хичээж байхад эрх баригчид ингэж аашилах нь энэ цаг мөчид хэр зохимжтой вэ?
Коронавирусийн цар тахалд таны хэн бэ гуай байх нь огт хамаагүй ба нэр хүнд, албан тушаалыг харгалзан үзэж халдвар тойроод гарахгүй гэдгийг сануулъя!!!