Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, сургалт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Мөн гамшгийн үед аврах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамт олны оролцоог хангах замаар гамшгийн эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Таны сурталчилгаа