Манай улсад коронавирусийн халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны хэлтсийн дарга нар, ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг хийхээр ярилцжээ.
Энэхүү дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар тун удахгүй шийд гарах аж.