Цаг үеийн мэдээ

2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ...-р хэсэг, ...-р тоотод оршин суугч иргэний хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байсан билээ.

Тэгвэл тухайн мэдээллийн талаар БЗД-ээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Б.Сүхбаатар:

"Хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн гэдэг нь худал мэдээлэл. Би хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд албаны эх сурвалжаас мэдээллийг авч дамжуулж байна.

Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй, төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж нийгмийн даатгал төлдөг болсон тул зогсоогдсон байна.

Хүүхэд өлсгөлөнгөөр биш өвчний улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.

КОВИД-19-н тархалт, түүнээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн хүндрэл үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс тус дүүргийн эрсдэлт нөхцөл дэх айл өрх, тэр дундаа хүнс тэжээлийн дутагдалтай, бага насны хүүхдийн мэдээллийг илрүүлбэл Шар хадны эмнэлгийн баруун талд байрлах 2018 онд ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлэгт хандах боломжтой. Мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаарай!

Хүүхдийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандья!!" гэлээ.

Таны сурталчилгаа