Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын  ээлжит хуралдаан өнөөдөр 12 цагт болно.  Тус хуралдаанаар энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм. Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоогоод байгаа билээ. 

Таны сурталчилгаа