ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн байдлаар ээлжит мэдээллийг өглөө.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
Франц Улсын иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. Тэрээр 47 хоног эмчлүүлсэн. Уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийж байна" гэлээ.