УОК-оос өнөөдөр 12:00 цагт хуралдаж энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан.
Тэгвэл хуралдааны товыг хойшлуулж, маргааш 10:00 цагт хуралдахаар болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.