Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Коронавирусийн халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулилтийг тавдугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүнд:

Нэгдүгээрт, “Коронавирусийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулж, коронавирусийн халдвар тохиолдсон үед авах арга хэмжээний талаар төрийн болоод олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.

Хоёрдугаарт, “Коронавирусийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

Гуравдугаарт,Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Таны сурталчилгаа