Увс аймгийн Тариалан суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Сүүж” гэх газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар Одон орон Геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авчээ.
Тухайн үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй байна.