Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймагт шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж, 75 литр шатахуун дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан, 49 настай А-г ажлын байран дээрээ байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа 75 литр шатахуун хийлгээд зугтжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоон, хэрэгтнүүдийг илрүүлэн, хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

Таны сурталчилгаа