Цаг үеийн мэдээ

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв коронавирусийн халдвар авсан үед илэрч болзошгүй шинж тэмдгүүдийн шинэчилсэн жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтад халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх шинж тэмдгүүдээс гадна дагжин чичрэх, бие арзайх, булчин болон толгой өвдөх, хоолой үрэвсэх, амтлах болон үнэрлэх мэдрэмж буурах зэрэг шинж тэмдэг шинээр нэмэгдсэн байна.

Эдгээр шинж тэмдэг халдвар авснаас хойш хоёроос 14 хоногийн хугацаанд илэрч болзошгүй аж. Түүнчлэн доорх дөрвөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандахыг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв зөвлөжээ.

Үүнд, амьсгалахад хүндрэлтэй болох, цээж өвдөх, өмнө байгаагүйгээр түгших, царай хөхрөх шинж тэмдгүүд багтаж байна. 

Таны сурталчилгаа