Цаг үеийн мэдээ

Дэлхий дахиныг хамарсан халдварт вирусийн өвчний үеэр гүйцэтгэх удирдлагын үүргийг хангаагүй, стратегийн бодлого, төлөвлөлтийг бүрэн хийж чадаагүйн улмаас халдварыг хяналтад авч чадаагүй гэж үзэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсиусыг огцрохыг шаардсан нэг сая гаруй хүний гарын үсэг цугларчээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсиусыг барууны хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр террорист бүлэглэлтэй холбоотой байсан тухай мэдээлсэн ч одоогоор энэ мэдээлэл тодорхой болоогүй байна.

Түүнийг огцрохыг шаардсан өргөдөлд дийлэнх нь АНУ болон Өмнөд Солонгосын иргэдийн гарын үсэг цугларсан байжээ.

Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос анх дэгдсэн коронавирусийн халдвар дэгдээд аль хэдий нь дөрвөн сар өнгөрсөн ч вирусийн гарвалийг тогтоогүйгээр барахгүй, хэрхэн тэмцэх стратеги тодорхой бус байгаа нь ДЭМБ-ын удирдлагуудын буруу гэж үзэх хэсэг цөөнгүй байгаа юм.

Таны сурталчилгаа