Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Иргэдээс сургалтын төвүүдийг нээх хүсэлт олноор ирж байгаа талаар "Энэ асуудлаар БСШУСЯ болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай ярилцаж, тавдугаар сарын 1-нээс танхимаар сургалт явуулдаг сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.
Ингэхдээ 5-10 хүний хэмжээнд нэг удаагийн сургалтаа зохион байгуулах байдлаар зохицуулахыг анхааруулах болно. Улсын Онцгой комисс асуудлыг нааштай шийдэж, хариу өгөх байх. Хэрэв зөвшөөрвөл ирэх сарын 1-нээс эхлэн сургалтын төвүүд хэвийн ажиллана" гэлээ.