Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссоос энэ сарын 30-нд бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг дангаар нь татан авахаар болсон билээ. Тэгвэл Токио хот дахь ЭСЯ-наас Сөүлээр дамжин Токиогоос эх орон руугаа нутаг буцах иргэдийн анхааралд дараах мэдээллийг хүргэж байна. 

Тухайн нислэгээр эх орондоо ирэх иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын дэргэдэх Ажлын хэсэг явуулах шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу бүртгэлийн дарааллыг үл харгалзан Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабаас дараахь үндсэн таван шалгуурыг хангасан иргэдийг нэн тэргүүнд эх орон руу нь буцаана. Үүнд:

-Өндөр настан / Эрэгтэй 60 нас болон түүнээс дээш, эмэгтэй 55 нас болон түүнээс дээш/

-Хөгжлийн бэрхшээлтэй,

-Монгол Улсад эмнэлэгийн хяналтад байдаг /Эмнэлэгийн тодорхойлолттой байх/

-Жирэмсэн /16 долоо хоног буюу 4 сараас доошгүй байх, жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авсан байх, үүнд жирэмсэний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой. Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэй болон төрөөд долоо хонож буй эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй./

Бага насны болон нялх хүүхэдтэй гэр бүл /0-5 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүл/

Тус ЭСЯ нь иргэдийн цагийг хэмнэх, төвөг чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах иргэдийн бүртгэлийг цаашид [email protected] цахим хаягаар авах болж байна. Иймд бүртгэлийг цаашид утсаар хийхгүй гэдгийг анхаарууллаа.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд доорхи мэдээллийг ирүүлэхэд анхаарна уу. Үүнд:

-Овог нэр

-Паспортын дугаар

-Төрсөн огноо

-Тийзний дугаар /МИАТ ХК-ний нислэгийн буцах тийзтэй тохиолдолд/

-Япон Улсад холбоо барих утасны дугаар

-Монгол Улсад холбоо барих утасны дугаар

-Эх орон руугаа буцах шалтгаан зэрэг болно.

Өнөөдрийн байдлаар тус ЭСЯ-нд тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байгаа 588 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдсан байгаа тул тус цахим хаяг руу мэдээллээ явуулах шаардлагагүй гэв. 

Эх сурвалж: Токио хот дахь ЭСЯ

 

Таны сурталчилгаа