Цаг үеийн мэдээ

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноос мөн өөрийн болгоомж сэрэмжгүйгээс үүдэн зам тээврийн осолд өртсөөр байна.

Ѳчигдѳр буюу 2020 оны 4 сарын 27 ны өдөр Орхон аймагт 4 настай хүүхдийг хашаан дотор мѳргѳж амь нас нь хохироосон хэрэг гарсан бол Говьсүмбэр аймагт 2 автомашин мѳргѳлдсѳний улмаас 1 машинд зорчиж байсан 4 хүн машинтайгаа шатаж нас барсан хэргүүд гарсан байна.  Хэргийг тодруулбал : Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан  иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 22:13 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж галыг унтраажээ. Уг гал түймэрт иргэн О/36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан байжээ. 

Таны сурталчилгаа