Цаг үеийн мэдээ

1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохтой холбогдуулан 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

"Одоогоор хувьцаа эзэмшиж буй 2 сая 512 мянган иргэн байгаа бол 2 сая 36 мянган иргэн хувьцааны данс нээлгэсэн байна.

Манай улсын хэмжээнд И-баримт аппликейшн ашигладаг 1,3 сая иргэн байдаг. Тиймээс данс нээлгээгүй байсан ч И-баримтад бүртгүүлсэн дансаар нь хувьцааны ногдол ашгийг шилжүүлнэ.

Хэрэв брокер диллерийн компанид данс нээлгэж байсан бол тухайн газар руугаа утсаар холбогдож банкны дансаа бүртгүүлж баталгаажуулна. Харин хүүхдүүдийн хувьд хүүхдийн 20 мянган төгрөг авдаг данс руу нь автоматаар шилжүүлэх юм.

Ихэнх иргэд нас барсан хүний хувьцааг хэрхэн талаар асууж байна. Нас барсан иргэний хувьцааг гэр бүлийн гишүүд рүү шилжүүлэхэд зайлшгүй өв залгамжлах гэсэн зүйл нээгдсэн байх ёстой. Мөн 1072 хувьцаа нь дотоодын хөрөнгийн биржид арилжаанд ордог болсон тохиолдолд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж, шилжүүлэх боломжтой.

Мөн сошиал орчинд тархаад буй хувьцаа худалдаж авна, зарна гээд байгаа мэдээллүүд бүгд худлаа, энэ нь залилан гэдгийг анхааруулж хэлье. Хувьцаа нь хасагдах, зарах, худалдах боломжгүй зүйл.

Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхний ээлжийн дансаа мэдүүлсэн 1,5 сая иргэнд хувьцааны ногдол ашиг орж эхэлнэ.

Мөн нэмэлт мэдээлэл хүргэхэд 1072 хувьцаа эзэмиж буй иргэн 96480 төгрөг авах бол түүнээс нь хүн амын орлогын албан татварын 10 хувийг суутгаж олгох юм" гэлээ.

Шууд үзэх:

https://www.facebook.com/zugii/videos/2569639790031700/UzpfSTEwMDAyMjg0MDM4ODA0Mjo3MzM3NTg5MjczOTU0NDc/

Таны сурталчилгаа