Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын ажлыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар зам барилгын ажил 25 хувьтай үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг “Билэгт зам” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэхээр авто замын 3 бригад, хоолойн 3 бригад, гүүрийн 1 бригад тус тус ажиллаж байна.
2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020.03.15-нд ажлаа эхлүүлсэн бөгөөд төслийн хэмжээнд ИТА-12, механизмчин-65 ,аж ахуйн болон туслах ажилчид-25 буюу нийт 102 хүн хүчний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.
Өнгөрөгч 7 хоногт хөрс хуулалт 90 хувь, зөөврөөр далан барих 84 хувь, ухмал 81 хувь, гүүрийн бригад бэлтгэл болох арматур матах, ПК22+050-д тэгшилгээний бетон цутгах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Мөн хоолойн байршлыг тогтоож 9 дугуй хоолойн суурийг ухсан.
Эх сурвалж : Зам Тээврийн Хөгжлийн Яам