Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд 5 дугаар сарын 2-нд эхэлсэн бол энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа "Хархорин хүрээ", "Тэнгэр плаза", Лавай", "Сансар" худалдааны төв, "Скай хайпермаркет" дэлгүүр зэрэг нийслэлийн 24 байршилд гарч байна.
НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өгч ажиллажээ.