Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд тус газрын Хууль зүй, мониторингийн хэлтэсээс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дотоод хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг МХЕГ-ын Хууль зүй, мониторингийн улсын ахлах байцаагч Л.Энхбаяр ахалж, улсын ахлах байцаагч Д.Отгон, М.Бадамханд, Ж.Болормаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Бумаажав нар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажлын удирдлага зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, лабораторийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон улсын байцаагчдын үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдлыг хянан үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтын дүнг урьдчилсан байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад танилцууллаа.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 

Таны сурталчилгаа