Цаг үеийн мэдээ

1. Бактери дарна. Хулхи нь өөх тосны хүчлээр баялаг. Чихний сувгийн арьсны гадаргууд хүчиллэг хальс үүсгэж, чихний гадна сувгийг хүчиллэг орчинтой болгож, бага зэргийн бактерийг дарна. Чихний гаднах сувгийг халдвараас хамгаална.

2. Дулаалж чийгшүүлнэ. Хулхи чихний сувагт тодорхой температур, чийгшлийг хадгалахад тусалдаг тул чихний сувгийн арьс хэт хуурайшдаггүй.

3. Элдэв гаднын зүйлээс сэргийлнэ. Чихний сувгийн арьсан дээрх нарийн ширхэгтэй үс нь хулхинд чийгшдэг бөгөөд энэ нь гаднын тоосоос хамгаалж, гаднын зүйлс болон жижиг шавжуудаас сэргийлнэ.

4. Дуу чимээнээс сэргийлнэ. Хулхи нь чихэнд орох дууны долгионыг жийрэглэж чихний хэнгэрэг шуугиан, эсвэл хүчтэй дуунд гэмтэхээс сэргийлдэг.

Чихээ буруу ухвал ямар хор хөнөөлтэй вэ?

1. Чихээ эвгүй буруу ухвал чихний гаднын сувгийг гэмтээх буюу хулхийг улам дотогш оруулж, чих өвдөх, бөглөрөх, цаашлаад сонсгол муудаж мэднэ.

2. Хэрвээ хумс, үсний хавчаар, түлхүүр зэргээр чихээ ухвал чихний гаднын сувгийг цоолж, чихний гадна суваг үрэвсэж хавдана.

3. Хэрэв чихээ болгоомжгүй ухсанаас чихний хэнгэргийг гэмтээвэл сонсгол муудах, тэрчлэн чих булагтдаг.

Чихээ яаж зөв ухах вэ?

1. Өөрөө чихээ ухахгүй байх нь хамгийн сайн. Хэрэв чихний шүүрэл их бөглөрөөд байвал 2-3 долоо хоногт нэг удаа цэвэрлэнэ.

2. Үүний зэрэгцээ чих ухахаас өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Хумс, үсний хавчаар мэт чих ухдаг зүйлээр ухаж болохгүй. Эмнэлгийн ариутгасан хөвөн арчдасыг бүлээн усанд дүрж, усыг нь шавхан, чихний гадна сувагт хийж нэг чиглэлээр эргүүлж хулхийг гаргана.

3. Үүнээс гадна офлоксацины усаар хулхийг зөөлрүүлж болохгүй. Тэр нь хулхийг ооны хэлбэртэй болгон, чихний гадна сувгийг бөглөж мэднэ.

4. Хэрэв чихний хулхи нэмэгдсэн, ялангуяа усанд сэлсний дараа чихний сувагт ус орж, чих өвдөх, сонсгол муудах үед өөрөө ухаж огт болохгүй. Тэр даруй эмнэлэгт хандах хэрэгтэй.  

Таны сурталчилгаа