Цаг үеийн мэдээ

2020 оны 4 сарын 15 ны өдөр Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор бүх шатны сургалтын төвүүд болон, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд буюу  танхимын сургалтуудыг 2020 оны 9 дүгээр сарын 1 хүртэл хязгаарласан. Тэгвэл Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар энэхүү тогтоолд /139 дүгээр тогтоол/ өөрчлөлт оруулан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шат дараатайгаар нээх саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахаар боллоо. Ингэснээр нийтдээ 1088  сургалтын төв  шат дараатайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой болох ба үүнд мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414 төв,  гадаад хэлний 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 төв багтана. Эдгээр төвүүд ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу Олон улсад мөрдөгдөж байгаа эрүүл ахуйн ариутгалын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Доорх шаардлагыг хангасан сургалтын төвүүд үйл ажиллагаагаа 2020.05.06-ны  Засгийн газрын хуралдаанаар тогтоолд өөрчлөлт орсны дараагаар явуулах боломжтой болно. Үүнд :

·         Биеийн халууныг тогтмол үздэг байх

·         Амны хаалт тогтмол зүүх

·         Аль болох цахим сургалт хийх

·         Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах  

·         Нэг удаа 10 хүртлэх хүнтэй богино цагаар хичээллэх

·         Анги танхимд стиртэн суурьтай гар ариутгагч тогтмол байлгах

·         Анги танхимдаа 2 цаг тутамд агаар сэлгэх

·         Сандал ширээ самбар номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэх

·         Анги танхимдаа хувцас сэгсрэхгүй бахй, өлгөхгүй байх

·         Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх

·         Хүн хоорондын зай барих / 1- 1.5 метр /

·         Анги танхимд хооллохгүй байх

·         Урьдчилан сэргийлэх зөвлөмжийн анги танхимдаа ил тод байршуулах

·         Ариун цэврийн өрөөнд гарын саван тогтмол байршуулах

·    Ном дэвтэр бал флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх зэрэг 10 гаруй зөвлөмж шаардлагийг  эрүүл мэндийн байгууллагаас тавьж байна. Эдгээр зөвлөмжийг сургалтын төвүүдэд хүргүүлэх ба зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.

МХЕГ, Эрүүл мэндийн байгууллагаас эдгээр зөвлөмжийг дагаж мөрдөх боломжтой орчин нөхцөлтэй сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх юм байна.

Таны сурталчилгаа