Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын Филармонийн хамт олон коронавиурсийн халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандивын аянд нэгдлээ.
Нийт 170 гаруй ажилтан, алба хаагч, уран бүтээлчидтэй нэг өдрийн цалин болох 5.092.525 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр “Бид нэг гэр бүл” аяныг өрнүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа, тайван цаг ирэхэд “Бид нэг гэр бүл” талархлын тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.