Цаг үеийн мэдээ

           Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг шатаж буй цаас мэт хэврэг гэж хэлэх хүмүүс бий. Тэгвэл энэ үгний утга худал гэдгийг батлах мэт сайхан нөхөрлөдөг бүсгүйчүүдийн тухай энд өгүүлье. 

            Тэд бол гал цогтой дуучин Ука, авьяаслаг загвар зохион бүтээгч Катя Зол нар юм. Тэд нөхөрлөлийнхөө үнэ цэнийг нэг нэгийгээ юу хүсэж мөрөөдөж байгааг нь мэдэрч, түүнд нь чадах зүйлээрээ тусалж, шударга байхыг эрхэмлэдэгт оршдог гэж үздэг байна. Тэр ч утгаараа "Бидний нөхөрлөл үүрд" хэмээх ерөөлийг хэлэх дуртай аж.

            Мөн  дуучин Ука нөхөрлөлдөө зориулж "I'm in love" цомогт багтсан "Hi ladies" дуугаа найз охиддоо зориулжээ.  Уг дууны хоолой бичлэгэнд орж байх үед Катя Зол ирж сонсоод "Ямар гоё эрч хүчтэй дуу вэ?" хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнээд сонсож байсныг Ука дурссан юм.  

      

            Гайхамшигтай сайхан дуун бэлэгнийх нь оронд найзууд нь Укагийн төрсөн өдрийн шөнө гэрийн гадаа нь ирчихсэн нэрийг нь бичсэн бялуу, лаа, хөгжим зэргээр угтаж байжээ.

Харин загварын ертөнцөд оргилуун загваруудыг туурвидаг Катя Зол найздаа зориулж цор ганц загварыг бүтээж өгдөг аж.   Мөн эмэгтэйчүүдийн дунд маргалдах асуудал гардаг ч аль болох тухай бүр нь ярилцаж, шийдэвэрлэдэг байна.

Таны сурталчилгаа