Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.

Хүүхэд бүрийг гудамж талбай, олон нийтийн газар эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийг цагдаагийн байгууллага санаачлан хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 172 хороонд “Хүүхэд хамгаалагч”-аар сайн дурын 214 иргэд ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 41,5 хувиар буурчээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

 

Таны сурталчилгаа