Цаг үеийн мэдээ

        Багваахай цэцэг бидний эрүүл мэндэд маш тустай. Навч нь ялангуяа элгэнд их сайн юм байна. Багваахайн навчаар салад хийж идэхэд тун сайхан амттай болдог байна.  Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн аж.

Багваахай цэцгийн тусгай салат:

            Багваахай цэцгийн залуу навч 100г-ыг давстай хүйтэн усанд 30 минут байлгаад, дараагаар нь нарийхан жижиглэж хэрчинэ. 50г ногоон сонгино болон 25г яншуйг жижиглэн хэрчээд бүгдийг хольж ургамлын тос нэмж хийгээд ногоон гоньд цацаж өгнө. Энэ салат өвчтөний бие организмд гайхамшгийг авчрах болно.

   

Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.

            Багваахай цэцгийг ургаад удаагүй байхад нь үндсийг нь үлдээгээд зулгааж авдаг  бөгөөд үндсийг нь намар цэцэггүй болсон хойно түүж авч хатаана.  Цэцэг нь зуны сүүл саруудад хөвөн шиг болдог бөгөөд тэр нь багваахайн үр юм байна.

Багваахай цэцгийн ач тус:

            Багваахай цэцгийн эмчилгээний чанарыг Австри улсын нэрт оточ Мария Требен их өндрөөр үнэлдэг. “Энэхүү ургамал нь цөсний зам болон элэгний өвчинд маш тустай хоёр онцгой чанартай, цөсний сүв, элэгний өвчинд тус болдог” – хэмээн тэрбээр бичсэн байдаг.

            Багваахайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна.

    

Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж бна. Багваахайн цэцэгний ишний цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана.

Жишээ нь элэг эмчлэхийн тулд ургаж байх бүхий л хугацаанд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой. Багваахай цэцгийн цай ууж байх нь тэдэнд тустай. 1 цайны халбага дүүрэн үндэс дээр унтахдаа 1\4 л хүйтэн ус хийж маргааш нь буцалгаад, шүүнэ. Бэлэн болсон цайг өглөөнийхөө цайнаас 30 минутын өмнө болон цай унднаасаа 30 минутын дараа оочилж уудаг.

 

 

 

Таны сурталчилгаа