Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 15-нд "Night of Champions" тулаан болно. Уг тулаанд МУГТ Э.Цэндбаатарын эсрэг тулалдах өрсөлдөгчийг танилцуулж байна. 

Түүнтэй оргил тулаанд өрсөлдөх тамирчин бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес. Түүний хувьд мэргэжлийн бокст нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай байгаа ба 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. Тэрээр WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, Дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм. 

Тасалбарыг  https://www.portal.mn/events/678a35e62d3962a002e9fd3f-ээр онлайнаар авах болон Хан-Уул, Сансар, 10-р хорооллын Емарт дэлгүүрээс биет тасалбар авах боломжтой. 

Таны сурталчилгаа