Цаг үеийн мэдээ

2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

Хур тунадас: 03, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд ихэнх нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: 05-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -34...-39 градус, бусад хэсгээр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26..-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 

Таны сурталчилгаа