Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Уран бүтээлч хүмүүс шинэ бөгөөд сонирхолтой зүйлтэй танилцах боломж гарна. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд зүйрлэшгүй таашаал өгнө. Хэт нэг хэв загварт баригдахаас сэргийлж, хөгжилтэй зүйлээр алжаалаа тайл. Худал мэдээ таныг хямрааж болзошгүй тул эх сурвалжийг сайн нягтал.

Үхэр: Энэ өдөр хэрүүл маргаан, санал зөрчилдөөн гарч болзошгүй. Таагүй зүйлээс болж бие тавгүйтэж, дархлаа суларна. Гэхдээ яаран эм тариа бүү хэрэглэ. Эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Бусдыг ойлгохыг хичээ. Ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх нь харилцан ойлголцолд саад болно.

Ихэр: Хувийн болон нийгмийн амьдралд олон үйл явдал болно. Цагийн аясаар бүх хэвийн болно гэдэгт итгэ. Бодлогогүй алхам бүү хий. Хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй. Мөн үнэтэй, тансаг эд зүйл худалдан авахаас зайлсхий. Тэвчээртэй байвал таныг аз жаргалтай хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Мэлхий: Ихэнх хүмүүс өөрийн дотоод мөн чанар нь гадаад ертөнцөд болж буй үйл явдлаас илүү ач холбогдолтой гэдгийг ухамсарлана. Хэт түргэн зан таныг гарсан өндөрлөгөөс тань буцааж унагана. Үйл явдлын далд дохио таныг дотоод ертөнцдөө анхаарал хандуулахыг сануулж байна. Зөвхөн хийж буй ажил хэрэг дээрээ төвлөр. Ажилдаа анхааралтай, хянуур хандсанаар гаргасан алдаагаа олж засах болно.

Арслан: Хөрөнгө оруулалт бүтэлтэй байх боловч нэр хүндэд тань халдаж, бусад хүмүүс таныг хууран мэхлэхийг оролдоно. Өнөөдөр хүний хөл ихтэй газраас хол байж, олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Олуулаа шуугьж байснаас ямар нэгэн асуудал дээр ганцаараа төвлөрөх хэрэгтэй. Өрөө төлж, төлбөр тооцоогоо дуусгах нь сайн ч таны төсөв энэхүү зарлагаас болж хямралд орж мэднэ.

Охин: Ижил тэнцүү нөхцөлөөс аль нэгийг нь сонгох хүндхэн сорилт тулгарна. Тогтвортой, найдвартай үйл ажиллагааг сонго. Та өөрийн мэдлэг чадвар болон мэдрэмж туршлагадаа итгэ. Уран бүтээлч хүмүүс нэр алдартай болж, бүтээл нь урт хугацааны турш алдарших магадлалтай цаг үе. Амьдралын зарим мөчлөг ээдрээтэй ч давж гарахад амттай байх болно.

Жинлүүр: Өнөөдөр санамсаргүй хүнээс гэнэтийн сайхан мэдээ ирнэ. Холоос ирэх мэдээ танд баяр хөөр, инээд баясал авчирна. Сэтгэл татам ажлын санал ч ирэх магадлалтай. Гэнэтийн үйл явдал ч тохиолдож магадгүй тул бүү сандарч мэгд. Өөрийн хүндрэлтэй асуудлаа бүү хэтрүүлэн үнэл. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хэцүү байдалд буй хүмүүст бүүр ч хүнд байгаа гэж өөрийгөө тайвшруул.

Хилэнц: Залуу хилэнцүүд хайрлаж халамжилдаг амьдралын ханьтай болох боломж гарна. Гэвч та зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзсээр байгаа болохоор үүнийг одоогоор ухаарахгүй байх. Энэ өдөр азтай байна. Хэрвээ та хичээвэл өнөөдөр орлого ашиг олох үйл явдал хүлээж байна. Шагнал, бэлэг авах ч магадлалтай.

Нум: Орлого зарлагаа сайн тооцоол. Ээдрээт байдал үүсэж магадгүй тул зөв тооцоолж, олдсон боломжоо бүрэн ашигла. Эс тэгвэл дараа нь амаа барих хэрэг гарна. Амьдралд тань сөрөг, эерэг өөрчлөлтүүд аль аль нь гарна. Чухал сонголт хийх шаардлага гарна. Хамт ажиллагсад, дотнын нөхдийнхөө зөвлөгөөг ав.

Матар: Тав тухгүй өдөр болно. Ажлын уулзалт хийх үедээ анхааралтай бай. Томоохон хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно. Эргэн тойрны хүмүүстээ сэтгэл дундуур байгаа бол цагийг ганцаар өнгөрүүлэхийг хичээ. Хөгжим сонсон, тайван сууж, биеэ амраа. Оройн цагийг тайван орчинд ганцаараа өнгөрүүл.

Хумх: Шийдэмгий, эр зориг хэрэгтэй боловч бусдыг айлгах нөхцөл байдал үүсгэвэл зөрчил гарна. Таныг хүлцэнгүй харагдуулах байсан ч өчүүхэн төдий зүйлүүдэд гомдол мэдүүлэлгүй, биеэ барь. Бага зэрэг даруу байдал гаргахад гэмгүй өдөр. Харин хамт олны дунд үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна

Загас: Өнөөдөр эрч хүч дүүрэн байна. Гэхдээ өөртөө хэт эрдвэл алдаа ойрхон байна. Амиа хичээсэн, шунахай зорилго гаргах хэрэггүй. Буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Цагаан хар хэл амыг сайн дар. Санхүүгийн асуудалдаа шийдэл олох боломжтой.Янз бүрийн саналуудаас та сонголтоо хийх хэрэг гарна.

Таны сурталчилгаа