Цаг үеийн мэдээ

Тэмээний уралдаан нь Баруун Ази, Хойд Африк, Сомалийн хойг, Пакистан, Монгол, Австрали улсад түгээмэл хэрэглэгддэг спорт юм. Мэргэжлийн тэмээний уралдаан нь морин уралдааны нэгэн адил бооцоо тавих, жуулчдыг татах зориулалттай үйл ажиллагаа юм. Тэмээ богино гүйлтээр 65 км/ц (18 м/с; 40 миль/цаг) хурдалж, нэг цагийн турш 40 км/ц (11 м/с; 25 миль) хурдлах чадвартай.

02-р сарын 07, 08-нд болох “Их говийн тэмээ-2025” наадамд ат, тайлаг, торомны уралдаан болно. Атан тэмээ 12 км, тайлаг 9 км, тором 7км-ээс уралдана. Тэмээний уралдаанд 16-аас дээш насны иргэн унаж уралдана.

Поло бол хамгийн эртний багийн спортын төрөлд багтдаг нэгэн зүйл тоглоом юм. Тэмээн поло бол дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээг өсгөж, хамгаалах шинэ менежмент юм. Дорноговь аймагт тэмээн поло спорт амжилттай хөгжиж улсын хэмжээнд чамгүй амжилтуудыг гаргасан байдаг. “Их говийн тэмээ-2025” наадмын хүрээнд тэмээн поло тэмцээн 07,08-ны өдрүүдэд болно. Тэмээ поло тэмцээнд оролцогчид 18-аас дээш насны иргэд оролцоно.

Таны сурталчилгаа