БИЛГИЙН ТООЛЛЫН 6
2025.02.04 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 08.16-17.57
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 2 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Шийдэм одтой, хөх луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:16-17:57. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.