Цаг үеийн мэдээ

        “00”–ын өрөөг зарим хүмүүс зөвхөн бие засах төдийхнөөр дутуу үнэлэх нь бий. Тэгвэл бие засахаас гадна хэн ч саад болохгүй чимээгүй орчныг ашиглан зарим хүмүүс "ном унших өрөө" болгон ашигладаг гэнэ шүү. Тэдний нэг нь нийтлэлч Баабар. Тэрээр номыг унших гэж бараг л “иддэг”.  Өөрөөр хэлбэл, номонд дэндүү их хорхойтой нэгэн. Учир нь тэрээр бусад хүмүүс шиг ганц ном барих биш нэг дор 10 ном зэрэг эхлүүлдэг байна.

            Баабар амьдралынхаа ном уншсан хугацааг бодоод үзтэл дөрөвний нэгийг “00”–ын өрөөнд уншсан байдаг гэнэ. Харин гуравны нэгийг нь орондоо уншсан хэмээн ярих нь тэрээр ном уншихаар цаг хэрхэн хурдан өнгөрснийг ч анзаардаггүй гэнэ лээ. Номын хорхойтны туршлагаас харахад яалт ч үгүй “00”–ын өрөө ном, сонин унших хамгийн тохиромжтой газар байх нь ээ.

         Мөн тэрээр 40 шахам бие даасан ном хэвлүүлжээ. Үүнд өөрийн болон бусадтай хамтарч бичсэн, эхнэртэйгээ хамтарч орчуулсан номууд ч багтах аж.  Ширүүн дориун, хурц үг хэлтэй тэрээр урам зоригийн хэн нэгнээс бус өөрийн шинэ санаанаасаа олж авдаг гэнэ лээ.

Тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар үйлчлүүлэх дургүй тэрээр үүнийгээ "хүмүүжилтэйдээ бус" таашаал өгдөггүй болохоор гэж дүгнэсэн.

        Дашрамд сонирхуулахад Баабар гэгч ёж үг нь дэндсэн энэ эрхэм гэр бүлдээ харин хайлсан тугалаг гэнэ. Энэ хорвоо дээрх хамгийн эрхэм нандин зүйл бол миний гэр бүл хэмээдэг тэрээр гэрийнхэндээ өөрийн гараар хоол хийж өгөх дуртай. Тиймдээ ч түүний номын шүүгээнд хоолны ном нэлээдгүй бий.

Таны сурталчилгаа