Цаг үеийн мэдээ

Австралийн Гриффитийн их сургуулийн профессор, нян судлаач Найджел Макмиллан халдварт өвчний чиглэлээр дагнасан судалгаа хийдэг бөгөөд өдгөө Австралид гарч буй коронавирусийн дэгдэлтийг судалж байгаа аж. Профессор Найджел үзэж буйгаар, сахал нь маскны хамгаалах үр нөлөөг бууруулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэчнээн сайн хамгаалдаг маск байлаа ч сахалтай тохиолдолд маскны битүүмжлэлийг алдагдуулж, улмаар вирусийн халдвар бүхий дусал нэвтрэх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ.

Тиймээс эрэгтэйчүүд, нэн ялангуяа тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллагад ажилладаг эрчүүдэд сахлаа хусахыг зөвлөж байгаа аж. Харин коронавирус сахал, нүүрний үсээр дамжиж халдварладаг гэх нотолгоо байгаа болохыг тэрбээр онцолсон байна.

Мөн сахалтай нүүрэнд амьсгалын аппарат зүүсэн тохиолдолд зориулалтын дагуу бэхлэгддэггүй тул өвчтөнүүдийн сахлыг зайлшгүй хусах шаардлагатай гэжээ.

Мэргэжилтнүүд ямар төрлийн сахлыг хусах шаардлагатай, ямар нь маскны битүүмжлэлд нөлөөлөхгүй болохыг зургаар харуулсан байна.

 

Таны сурталчилгаа