Цаг үеийн мэдээ

 

      Сошиалд яруу найрагч Л.Өлзийтөгсийг дагагсад тун олон. Энэ нь түүний соён гэгээрүүлэх постуудтай холбоотой биз ээ. "Сошиалын хар бараан ихтэй мэдээлэл дунд цөөхөн орших гэгээлэг орон зай" хэмээн дагагсад нь түүний пэйж хуудсыг онцолсон нь тохиолдлынх биш.

Түүний нүдээ олсон, загатсан газар маажих мэт болдог бүр "уухайлан" хашгирмаар олон гайхамшигтай постууд дундаас онцгой гайхамшигтайг нь шилж уншигч та бүхэндээ хүргэе.

"АРЧААТАЙ эмэгтэй та АРЧААГҮЙ  эмэгтэй байдаггүйг ойлго! Тухайн хүн юунд БҮХ СЭТГЭЛЭЭ зориулчихаад яваагаас л шалтгаалж байгаа. Байнга гоё байх нь байнга зураг зурахаас амархан. "Гялалзаж" харагдах сонирхолгүй шашинлиг хүүхнийг арчаагүй гэж дүгнэвэл мунхаг явдал болно. Тэгээд ч олон юмыг зэрэг амжуулдаг гоё хүн байхаас САЙН ХҮН байх нь илүү хэцүү. Дотоод хүч ихтэй, жинхэнэ COOL хүүхнүүд бусдад бараг анзаарагдаггүй. Тэд юм юмыг амжуулах чадваргүйдээ биш тийм сонирхолгүйдээ л энгийн байдаг. Даруу санагдах гэсэндээ л үнэтэй хувцаснаас татгалзсан юм биш, угаасаа том зорилготой хүнд бусад бүх зүйл жижиг санагддаг болчихдог. Зорилго нь таашаал нь болоод хувирчихсан хүмүүсийг бид шүүж хүчрэхгүй... "

     Энэ бол түүний бичсэн постны ердөө нэг л хэсэг хэдий боловч гол санаа нь энд явж буй. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг арчаатай, арчаагүйгээр нь ангилж ялгах хэрэггүй, тэд дор бүрнээ өөрсдийн шалтгаантай гэсэн санааг илэрхийлсэн юм.  Үнэхээр ч энэ нийгэмд арчаатай арай дөнгүүр яваа бүсгүй та арчаагүй бүсгүй гэж байдаггүйг ойлгоорой.

Таны сурталчилгаа