ОХУ-д эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр энэ сарын 9-нд тохиож байгаа билээ.
Ялалтын ойн баяртай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин өчигдөр орой зарлиг гаргаж Монгол Улсын 80 ахмад дайчинг Ялалтын 75 жилийн ойн медалиар шагнах шийдвэр гаргасан юм.
Мөн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов МУСГЗ, Мэдээлэл судлалын Монголын академийн академич, түүхийн ухааны доктор, профессор, Монголын шинжлэх ухааны тэргүүний ажилтан, ХХЕГ-ын хилийн цэргийн түүхийн секторын ахмад түүх судлаач, бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдан гуайд Ялалтын 75 жилийн ойн медаль шагналыг гардуулан өгчээ.