Цаг үеийн мэдээ

Өдөртөө төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 07-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий, говийн бүсийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

Таны сурталчилгаа