ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар /АНҮГ/-аас “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээний урьдчилсан бэлэн байдлыг шалгах” дадлага сургууль зохион байгууллаа.
Тус нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, ажлын байр болон баримт бичгийн бүрдлийг шалгаж, агаарын навигацийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү дадлага сургуулийг анх удаа хийж буй юм. Дадлага сургуульд АНҮГ болон НХҮА, ХНАА, НМҮА, НЖБА зэрэг харьяа албад оролцсон бөгөөд АНҮГ-ын удирдлагууд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхэд агаарын хөлөгт навигацийн үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, үндсэн болон нөөц тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, нислэгийн журмууд болон ажлын байрны баримт бичгийн бүрдлийг шалгалаа. Мөн нисэх буудлын галын аюулгүй байдал хариуцсан нэгжтэй хамтран галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг шалгажээ.