2020.05.09 БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05:21-20:16
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 5 сарын 9, Билгийн тооллын 17, Санчир гараг, Хар хулгана одтой.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.