Түүхэнд тэмдэглэгдсэнээр цайны модны тосыг батга, хайрст үлд зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг байжээ. Цайны модны тос нь хаг болон хайрст арьсны үрэвсэл үүсгэдэг мөөгөнцрийн эсрэг тэмцэхэд их үр дүнтэй байдаг гэнэ.
Туршилтаар 5 хувийн цайны модны тос агуулсан шампуниар 4 долоо хоногийн турш бүр угаасан 126 хүн хаг арилсан байна. Хэрэв таны үс ямарч шампуниар угаасан хагтаад сэтгэл зовоогоод байгаа бол та цайны модны тос агуулсан шампуни, аль эсвэл жирийн шампунид цайны модны тос хийгээд угааж үзээрэй.
Хэт мэдрэг арьстай хүмүүс хэрэглэхэд загатнах гэх мэт сөрөг шинж тэмдэг илрэх магадлалтай. Хэрэглэхээсээ өмнө бага зэргийн дал модны самрын тос хольж зөөлрүүлэх нь илүү үр дүнтэй юм.