Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2020 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их Нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.