Саримсыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний хэрэгцээт шинж чанар нийлж гайхамшигтай үр дүнг авчирна. Эдгээр нь цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай. Саримс болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд эдгээнэ. Үүнээс гадна хорт хавдрын эсрэг ч үйлчилгээтэй.
Бэлдмэл хийхийн тулд танд юу хэрэгтэй вэ?
– 12 хумс саримс,
– Сайн чанарын 500 мл улаан дарс.
Хэрхэн бэлтгэх вэ?
-Шилэн саванд улаан дарсаа хийж, дээрээс нь цэвэрлэсэн саримсаа хийж хутгана.
-Энэ бэлдмэлд хятад биш харин монгол саримс ашиглахыг зөвлөж байна. Учир нь хятад саримс анагаах ач тус багатай байдаг.
-Саримсаа бүхлээр нь, мөн нэг хумс саримсыг голоор нь хувааж ч хийж болно. Хувааж хийвэл бэлдмэл илүү хүчтэй үйлчилгээтэй байх болно.
-Шилэн саваа таглаад, хоёр долоо хоногийн турш гэрэл тусахгүй, сэрүүн газарт хадгална. Ингэхдээ өдөр бүр бэлдмэлээ 2-3 удаа сэгсэрч байх хэрэгтэй.
-Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ шүүж, тунгалаг биш өнгөтэй саванд хийж хадгална.
Хэрхэн хэрэглэх вэ?
Нэг сарын турш өдөрт 2-3 цайны халбага бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Жилд хоёр удаа нэг сарын хугацаатай тус бэлдмэлийг хэрэглэж болно. Ойр зайтай хэрэглэхийг хориглоно.