Цаг үеийн мэдээ

 

       Окситосин бол биднийг нийгмийн амьтан байж бусадтай харилцах харилцаагаа бэхжүүлэхэд тусалдаг. Окситосин буюу "холбоо тогтоох гармон" нь бэлгийн харилцааны үеэр юмуу дур ханасны дараа биед ялгардаг. Энэхүү гармон нь ээжүүд төрсний дараа хүүхдүүдтэйгээ холбогдох болон хөхүүлэх үед мөн ялгардаг байна. Эрэгтэйчүүдэд аав болох үед мөн ихэсдэг. Аавууд хүүхдээ тэврэх үед окситосины хэмжээ ихэсдэг. Шинээр эцэг эх болж байгаа аав ээжүүд хүүхдээ тэвэрч энхрийлэх нь сэтгэл санааг илүү өөдрөг болгодог. Окситосины түвшинг өөр олон зүйл хийснээр нэмэгдүүлж мөн болдог байна. Жишээ нь тааламжтай нийгмийн харилцаа болоод нохойгоо эрхлүүлэх гэх мэт.

     Допамин биднийг хийж буй зүйлдээ дуртай байж түүнийхээ ашиг шимийг хүртэх үед ялгарч биднийг аз жаргалтай, үүнийгээ дахин эрч хүчээр дүүрэн хийхэд тусалдаг.  Допамин буюу "сайхан мэдрэмж төрүүлдэг мэдрэлийн эс дамжуулагч" нь бэлгийн харилцааны үеэр мөн ялгардаг. Бэлгийн харилцаанд орж чадахгүй тохиолдолд допамины хэмжээг (массаж, тэврэлт) дасгал хөдөлгөөнөөр нэмэгдүүлж болдог. Тааламжтай сайхан хөгжим сонсох нь мөн допамины хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Таны сурталчилгаа