Цаг үеийн мэдээ

 

       Азид амьдардаг бөхгөнө (murder hornet) хэмээх жирийн зөгийнөөс тав дахин том энэхүү шавьж, хүмүүст тун ч харгис ханддагаараа алдартай юм байна. Зарим нь энэ шавьжийг алуурчин зөгий ч гэж нэрлэдэг аж. Япон улсад л гэхэд энэхүү шавьжинд жилд 30 гаруй хүн хатгуулж улмаар амь насаа алддаг аж. Зарим жилд АНУ-д мэр сэр харагддаг бөгөөд энэ шавьжтай таарсан тохиолдолд аль болох гар хөлөө савчуулах үйлдэл хийлгүйгээр толгойгоо гараараа дарж доош суух хэрэгтэй гэнэ.  Харин уг шавьжийг цохих, хөөх оролдлого хийж сандаргавал шууд дайрдаг байна.   

       Японы иргэд ойгоор зугаалж, алхалт хийхдээ энэ шавьнаас сэргийлж малгай өмсөж, өнгөлөг хувцас өмсөж явдаг аж. Учир нь уг  шавьж хоолныхоо өнгөтэй зүйл рүү дайрдаггүй бөгөөд хар бараан харагдсан зүйл руу шууд дайралт хийдэг гэнэ.

      Уг шавьжинд хатгуулсан тохиолдолд шууд үхэлд хүргэдэггүй ч, хоёр дахь удаад  хатгуулсан бол тун болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Учир нь хүний биед үүссэн зөгийний хор эсэргүүцэх байдал нь хүнийг өөрийг нь шоконд хурдан хугацаанд оруулж, түргэн тусламж авч чадахгүй бол шууд үхэлд хүргэдэг. Мөн зөгийнөөс харшилтай хүн уг шавьжинд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол байдал хүндээр тусдаг байна.

  

     Япон улсад жил бүр настангууд олноор цуглаж  энэ зөгийг устгах ажлыг зохион байгуулдаг аж. Тэд үүрийг нь утаж, зөгийнүүдийг гарч ирэхэд нь тоос сорогчоор соруулдаг байна. Хамгийн сонирхолтой нь  тэд барьсан зөгийгөө хуурч иддэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлдөг гэж үздэг аж.

Таны сурталчилгаа