Цаг үеийн мэдээ

 

       Нойргүйтэх нь сэтгэл гутралтай холбоотой. Энэ хоёр хоёулаа хүний бүтээмж гүйцэтгэлд шууд нөлөөлдөг! Сэтгэл гутралд орсон хүмүүсийн 75 хувь нь нойргүйтэх эмгэгтэй болдог гэдгийг судалгаа харуулдаг байна.

       Маш олон хүмүүс толгойноос салахгүй сөрөг бодол буюу хэрэгтэй хэрэггүй юм бодож санаа зовоод унтаж чаддаггүй, гэвч эдгээр бодлуудыг үүсгэж байгаа зүйл нь таагүй сэтгэл мэдрэмж байдаг. Энэхүү мэдрэмж юунаас болж үүсч байгааг таньж мэдэж шийдвэрлэхээс нааш сөрөг бодол арилах боломжгүй юм.

      Тиймээс сэтгэл гутралд орсон бол сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай байдаг юм. Нойрны асуудлаа шийдэх гэж эм ууж болох ч уг сэтгэл зүйн асуудлаа шийдэхгүй бол хэзээ нэгэн цагт сэдэрдэг юм шүү!

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Таны сурталчилгаа