Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч Алан Пиллоу, тус банкны Төв Ази, Монголыг хариуцсан дарга Андре Куусвек, мөн тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нартай 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар санал солилцлоо.
ЕСБХБ-аас цар тахлын үед Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл хөтөлбөрүүдээ хэвийн үргэлжлүүлж, хувийн хэвшилтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Мөн Европын Холбоо Монгол Улсыг “хар” жагсаалтад урьдчилсан байдлаар багтаахаар төлөвлөж байгаа нь гэнэтийн үйл явдал болж байна гэдгийг дурдаад, энэ асуудлаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.