Цаг үеийн мэдээ

     ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 8926 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад 5 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 9000 хүрэхгүй тохиолдол илэрсэн үзүүлэлт болжээ. Одоогоор ОХУ-ын бүх бүс нутагт коронавирусний халдварын нийт 290678 тохиолдол бүртгэгдсэн байна гэж коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

 

ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар илэрсэн тохиолдлын тоо 3238-аар нэмэгдэж, 146062-т хүрсэн байна. Тийнхүү Москва хотод 4 дэх өдрөө дараалан 4000 хүрэхгүй тохиолдол илэрчээ.

Москва мужид 921 тохиолдол шинээр илэрсэн бол Санкт-Петербургт 425, Доод Новгород мужид 279, Свердловск мужид 130, Саратов мужид 117, Брянск мужид 115, Красноярийн хязгаарт 107, Ярославд 103, Калуга мужид 109 тохиолдол тус бүр илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3557 нь буюу 40.1 хувь нь шинж тэмдэггүй байсан байна.

    Мөн тус улсад коронавирусний халдврыг сав баглаа боодолтой зүйлсээс авах эрсдэлтэйг иргэддээ анхааруулж байна.  Хүмүүс өөртөө үйлчлэх дэлгүүрээр үйлчлүүлэхдээ лангуун дээрх барааг ихэвчлэн барьж үзэж байж сонголтоо хийдэг байна. Иймд иргэд дэлгүүрээс авсан барааны гаднах сав баглаа боодлыг гэртээ хариад ариутгаж байж, хэрэглэхийг анхааруулж байна.

Таны сурталчилгаа