Коронавируст халдвар (COVID-19)-тай бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмж хүргэж байна.
Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхэд коронавирус илэрсэн байна. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд:
• 3-аас дээш хоног халуурах
• Биеэр тууралт гарах
• Нүд улайх (идээт бус коньюкативит)
• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
• COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх
Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандах
Эх сурвалж : Эрүүл мэндийн яам