ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Түүнээс гадна өнөөдөр халдвартын клиникээс дахин нэг хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна.
Нийт батлагдсан тохиолдол 141, Эдгэрсэн-33, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 108 хүн байна.
Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд байгаа бол дөрвөн хүн гэртээ тусгаарлалтад байна. Харин 10 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дууссан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 125 хүн байгаагаас 108 нь эмчлэгдэж буй. Харин үлдсэн 17 нь ажиглалт, судалгаанд байгаа хүмүүс юм. Тандалт судалгаа үргэлжилж байна” гэв.