Нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хороо, Гурвалжингийн гүүрний доогуурх U-turn буюу хойноос урагш явж нүүрэн доогуур буцаж эргэх авто замыг өнөөдөр нээлээ.
Уг авто зам нь 0.8км урттай, 8м өргөнтэй 2 урсгалтай, замын тэмдэг тэмдэглэл, гэрэлтүүлэг, явган хүний замтай бөгөөд замыг нээснээр тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал 20 орчим хувиар буурах юм байна.
Мөн уг зам ашиглалтад орсноор Саппоро буюу Гурвалжингийн барилгын материалын захаас Энхтайваны өргөн чөлөө рүү явахад илүү дөхөм болж байна гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.