Дэлхий дахиныг айдаст автуулж, олон мянган хүний амийг авч одсон шинэ төрлийн вирус болох коронавирусний эсрэг вакцин гарах сайхан өдрийг хүн төрөлхтөн хүлээсээр байна.
Тэгвэл Хятадын эрдэмтэд хүн дээр COVID-19 вирусийн эсрэг вакциныг амжилттай туршаад байгаа тухай анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүл болох "The Lancet"–д нийтлэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар вакцин нь короновирусний эсрэг тэсвэртэй бөгөөд дархлааны хариу урвалыг хурдтай үүсгэдэг гэдгийг онцолж байна.
Энэ мэт эерэг үр дүнгүүд байгаа ч гаж нөлөө бас тэмдэглэгджээ. Үүнд:
Вакцин тариулсан хүн халуурах (өвчтөний 46 хувь), ядрах (44 хувь), толгой өвдөх (39 хувь), булчингийн өвдөх (17 хувь) тэмдэглэгдэж байна. Гэхдээ эдгээр бүх хариу урвал нь бага эсвэл дунд зэрэг илэрч байгаа аж.
Хөрвүүлсэн:Р.Сайхан–Уул