Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин зэвсэгт хүчнийхнээс Хятадын тусгаар тогтнолыг  шийдвэртэй хамгаалахыг хүсчээ. Түүнээс гадна тулалдааны бэлтгэлээ нэмэгдүүлэх, тохиолдож болох хүнд нөхцөл байдлыг  урьдчилан харахыг  уриалсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Тэрээр Бээжинд болсон Ард түмний чөлөөлөх армийн болон Зэвсэгт хүчний цагдаагийн газрын төлөөлөгч нар  оролцсон парламентын нэгдсэн хурлын үеэр энэ шаардлагыг тавьсан байна. 

Мөн Ши Жиньпин зэвсэгт хүчин бэлтгэл сургуулилт хийх шинэ хэлбэрийг арга хайхаас  гадна үндэсний тусгаар тогтнолын ашиг сонирхол, аюулгүй байдал, хөгжлийг шийдвэрлэхийн тулд бүх  төрлийн хүнд нөхцөл байдлыг  үр дүнтэй  болон хурдан шийдвэрлэх  хэлэлцэх ёстой гэв. Гэхдээ БНХАУ-д тулгарч болох ямар нэгэн асуудлыг онцгойлон дурдаагүй байна.

Харин өнгөрсөн долоо хоногт Бээжин үндэсний төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулжээ. Энэ хүрээнд Батлан хамгаалах хүчний зардлыг өнгөрсөн жилтэй харьцуулахад 6.6 хувиар буюу коронавирусийн улмаас  үүсээд байгаа хямралын үеэр 1.2 тэрбум  юань давуулж нэмсэн гэж “Ройтерс” мэдээлжээ.

Таны сурталчилгаа